Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлага тавив

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлага тавив.

Тэрбээр, үдээс өмнө Монголбанкны ерөнхийлөгч  Н.Баяртсайхантай уулзаж, шаардлага тавьсан бол сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд шаардлага тавилаа. Энэ үеэр  “Монгол Улс жагсаалтад орсон улсуудтай харьцуулбал, мөнгө угаах, терризмыг санхүүжүүлдэг улс биш. Гэтэл “саарал жагсаалт”-д орлоо. Энэ нь холбогдох албан тушаалтнуудын хариуцлагатай холбоотой асуудал.  Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчтэй үдээс өмнө уулзаж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Үүнийг удахгүй шийднэ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Худлаа ярьдаг төв банкны захирал, сангийн сайдтай билээ.

    0 0 Хариу бичих
  2. Нямдоржийг авч хаявал шийдэгдэх байх

    1 0 Хариу бичих
  3. Huk, yahin? Sangi.n said. Huulizuin said bas ogtsormor yum?!?!?

    0 0 Хариу бичих
  4. Уул нь ичих булчирхайтай хүмүүс бол өөрсдөө өргөдлөө оруулж өгмөөр юм даа. Угаасаа солихгүй бол насаараа дарга хийх юм шиг давараад байсан юм.

    1 0 Хариу бичих
  5. unendee ene jagsaaltad orson n oorsdoos n bolson shdee, oorsdoo lyanz buriin mungu ugaagaad bayjaad bgaa biz dee, 14 terbum geh meteer, ene heregt holbootoi 2 gar odoo zeregtseed UIH , ZG-g terguulj bgaa shuu !!!

    0 0 Хариу бичих