Монгол Улсад энэ оны эхний найман сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт юм. Монголбанкнаас энэ талаар мэдээллээ.
Гадаад шууд хөрөнгө оруулалтаар орж ирсэн дээрх 1.4 тэрбум ам.долларын ихэнх нь хэрэгжилтийн шатандаа явж буй Оюутолгой зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын хүрээнд орж ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ төсөлд хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэвээр байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.5 тэрбум хүрч байсан нь манай улсын хувьд дээд үзүүлэлт юм.