Ким Кардашьян сая доллар бэлгэнд авчээ

Өчигдөрхөн 39 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс сая доллар бэлгэнд авчээ.

Гэр бүл ойр дотныхонтойгоо тэмдэглэсэн үдэшлэгийн үеэр түүнд үнэтэй цүнх, тансаг эдлэл бэлэг болгон өгсөн ч хамгийн гайхалтай бэлгийг нөхөр маань барьсан хэмээн Кардашьян инстаграм хуудсандаа бичжээ. Канье Уэст гэргийнхээ тэргүүлдэг Америкийн шоронгуудын нөхцөл байдлыг сайжруулах санд дээрх мөнгийг хандивласан аж.

Ким Кардашьян өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай биечлэн уулзаж шоронгийн шинэчлэлийн талаар ярилцаж байв. Мөн бүх насаараа хоригдох ял сонссон Элис Мэри Жонсон гэх эмэгтэйг Кардашьяны хүсэлтээр Ерөнхийлөгч Трамп өршөөсөн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)