АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “АН-ын залуучууд болон 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа олон гишүүдээс гэмт хэрэг, авлигын асуудалд холбогдсон хүмүүсийг намын удирдлагаас огцруулах шаардлагыг сүүлийн хагас жилийн хугацаанд тавьж байна. Намаа өөрчлөх шударга ёсны төлөө тэмцсэн олон залуус дарга С.Эрдэнээс болж хөөгдсөн.Өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд С.Эрдэнийг огцрох шаардлага тавьсны төлөө биднийг цагдаад өгөөд байгаа. АН-ын 30 жилийн ойгоор талбай дээр шоу хийж сүржигнэхийн оронд хийсэн бүтээснээ дүгнээч гэсэн утга агуулга бүхий ярилцлага өгсний төлөө мөн л гүтгэлээ гэх үндэслэлээр цагдаад өгсөн байна.
Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ АН-аар дамжуулж эрх мэдэлд хүрээд төсвийн мөнгө завших зэрэг олон гэмт хэрэгт холбогдсон. Мөн Капитал банкны асуудал байна. Энэ бүгдийг яриад ил тод шүүмжлэхээр цагдаад өгдөг. Иймд намын дарга С.Эрдэнийг аравдугаар сарын 30-нд зөв буруугаа дэнсэлж халз мэтгэлцэхийг уриалж байна" гэв.