Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо маргааш хуралдахаар болжээ. Энэ жилийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцэж, цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина гэдгээ Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тэрчлэн зарим бөхийн даваа ахиулах, барилдах эрхийг хасах асуудал ч шийдэгдэх юм.  

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн юм. Улсын аварга Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгөөд байгаа. Харин улсын начин Д.Цэрэнтогтохын "В" сорьцынх нь хариу "А"-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргаад байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Увс гаралтай хүн хэргээ хүлээдэггүй, гэтэл мань Хэнтийгийн залуу хэнээс үлгэр дуурайл аваад тэнэглээд байгаа юм. Хүн алдаа л биз, буруугаа хүлээгээд алдаагаа засаад явна биз.

    0 0 Хариу бичих
    • тэгэхээр ямар ч гэсэн увс хольц байна гэсэн үг үү

      0 0
    • Хөгийн хорчин халх баньдс юм биздэ хөөрхийс , та нар шиг хөгийн жалганы хулгайчууд энэ дэлхий дээр байхгүй шүү за, тэгчээд бид нарыг нутгархалаа гэж шаацгаан зүгээр зайлаарай хөгийн бандьс минь! Та нарын хажууд увсынхан хүн шүү муусайн шившигүүд минь!

      1 3