Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Брексит”-ийн асуудлаар Европын холбоотой шинэ тохироо хийж, түүндээ тохируулсан хуулийн төслийг Парламентдаа өргөн барьсан билээ. Хэрвээ Парламент уг хуулийг хэлэлцэхийг зөвшөөрвөл гурав хоногийн дотор хэлэлцээд дараагийн шатанд шилжүүлэх болно гэж гэж Б.Жонсон хэлж байсан юм. Тэгвэл түүний хүсэл талаар болж, Парламент хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа. Гишүүд хуулийн төслийг гурвхан хоногт багтаан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Ингэснээр “Брексит”-ийн асуудлаар Европын холбоотой хугацаандаа буюу энэ сарын 31-ний дотор тохиролцох боломжгүй болов.