Дэлхийн хамгийн алдартай амьтдын нэг, Крис хэмээх хонь Австралид үхжээ. Меринус үүлдрийн уг хонь “Дэлхийн хамгийн ноосорхог хонь” гэдгээр Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн аж.

2015 онд түүнийг ойгоос олоход зэрлэг байгальд зургаан жилийн турш байсны улмаас үс ноосондоо баригдаж, ноосон бөмбөг шиг л болсон байсан гэдэг. Ноосыг нь хяргахад 41 кг болж, дэлхийн дээд амжилт тогтоон олон улсад алдаршсан юм.

Тэр цагаас хойш Крисийг авах гэсэн хүсэлтэй иргэдийн тоо шөнийн од шиг болж, тэр ч байтугай хяргаж авсан ноосыг нь Австралийн Үндэсний музейд тавин алдаршуулжээ.

Крис 10 насалсан нь меринус үүлдрийн хонины хувьд хангалттай нас гэнэ.