Оны 296 дахь өдөр, шинэ он гартал 69 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
787 - Дэлхийн христийн шашин өнөөдөр мөрдөгдөж байгаа шүтээнүүдийн дарааллыг тогтоожээ.
1769 - Автомашины өвөг болох гурван дугуйтай уурын тэрэг анх удаагаа 4,5 км/цаг хурдалжээ.
1814 - Мэс засалч Жозеф Карпю дэлхийн анхны гоо сайхны мэс заслыг хийсэн гэж 1814 оны энэ өдөр албан ёсоор бүртгэгджээ. Тэр “Энэтхэгийн” гэх аргаар духны арьснаас нь авч хамрын засал хийсэн байна. МЭӨ 600 жилийн өмнө дайн тулаанд гэмтсэн хамар амыг сэргээж байсан Сушат Сам-гитагийн тухай А.Бэшемын “Энэтхэгийн гайхамшиг” номонд бичсэн байдаг.
1824 - Анхны уурын зүтгүүрийг танилцуулжээ.
1826 - Нью-Йоркийн театрт анх удаа хийн гэрэлтүүлэг хэрэглэв.
1906 - Францын агаараар хөвөгч бөгөөд нисгэгч Сантос Дюмон Европт анхны болох нислэгийг онгоцоор 1906 оны энэ өдөр хийжээ. Тэрээр 60 метрийн зайг онгоцоороо туулжээ.
1910 - Тайландад V Рама хааныг дурсах өдөр. Хаан Чулалонгкорн (King Chulalongkorn) буюу V Рама хаан ширээг өөрийн эцэг Монгкутаас залгамжлан авчээ. V Рама 42 жил хаан суухдаа гүнзгий шинэчлэл хийн Тайландыг орчин үеийн улс болгон өөрчилсөн байв. Тэрээр Барууны удирдлагын системийг авч Их Британи, Франц, Америк, Орос зэрэг орнуудтай нөхөрлөн хүүхдүүдээ баруунд сургасан байна. Хааны шинэчлэл тус орны бүхий л салбарыг хамаарч, боолчлолыг устган, төмөр зам, шуудан, холбоо байгуулж яамдыг бий болгосон байна. Мөн нийгмийн чухал институтуудыг тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт байгуулжээ.
1940 - Эдсон Арантис ду Насименту буюу домогт хөлбөмбөгч Пеле Бразилийн Минас-Жерайс мужийн Трес-Корасойнс хотод 1940 оны энэ өдөр төржээ. Бразилийн Засгийн газар Пелег “Үндэсний баялаг” гэж нэрлэжээ.
1953 - Дэлхийн анхны устөрчийн бөмбөгийг туршаад хоёр сар хагас өнгөрч байхад түүний “эцэг” 32 настай Андрей Сахаров, сурвалжлагч гишүүн гэсэн нэг шат алгасан шууд ЗХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ.
1956 - Энэ өдөр унгарчууд 1956 оны аравдугаар сарын 23-ны өдрийн бослогын дурсгалд зориулагдсан улсын тэмдэглэлт өдрөө тэмдэглэж байна. 1956 оны энэ өдөр Аюулаас хамгаалахын ажилтнууд бүрэн тусгаар тогтнолыг шаардсан Унгарын жагсагчдыг дэмжин жагссан оюутнуудыг буудсанаар Унгарт зэвсэгт бослого гарч Засгийн газар солигдов. Шинэ ерөнхий сайд И.Надь Аюулаас хамгаалах байгууллагыг татан буулгахыг тушааж, нэг намын системийг хориглон Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг шаардсан байна. Аравдугаар сарын 24-нд ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Георгий Жуков Зөвлөлтийн удирдлагад арми Унгарт цөмрөн ороход бэлэн гэж илтгэжээ. Зөвлөлтийн арми бослогыг арваннэгдүгээр сарын 4 гэхэд дарж, И.Надийг барин нууцаар цаазалсан юм.
1980 - "Биллборд" сэтгүүлийн синглийн хит парадыг Барбра Стрейзандын "Woman in Love" дуу тэргүүлэв.
1983 - Буэнос-Айрес хотод 13 давхрын цонхоор унасан нохой 75 настай эмэгтэйн толгой дээр унан хөнөөжээ. Тэнд цугларсан олныг автобус мөргөж бас нэг эмэгтэй амиа алджээ. Азгүй хоёр тохиолдлыг харсан эрэгтэйн зүрхээр нь хатгуулан газар дээрээ нас барсан байв.
1984 –ЗХУ-ын Коммунист намын Төв хороо Сибирийн голуудыг өмнө зүгт эргүүлэн урсгах шийдвэр гаргажээ.
1995 - Английн Оксфордын Рэдклифф эмнэлгийн эмч Стивен Уэстеби зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ.
1995 – Англи эмэгтэй Маргарет Блейк өмнөх төрөлтөөсөө 209 хоногийн дараа дараагийн хүүхдээ төрүүлэв. Тэр нь нэг эхийн хоёр төрөлтийн хоорондйн хамгийн бага хугацаа гэж бүртгэгджээ.
2000 - Хятадаас эртний хөгжмийн музей олджээ.Хятадын археологичид Хань улсын үеийн 2000 жилийн настай хөгжмийн зэмсгийн музейг олжээ.
2002 –Москвагийн Дубровка дахь театрын төвд “Норт-Ост” мюзикл тоглож байх үеэр чеченийн террористууд театр нэвтрэн700 орчим үзэгчид, театрын ажилтнуудыг барьцаалав.Аравдугаар сарын 26-ны өдрийн оройн зургаан цагт тусгай хүчнийхний дайралт эхлэн эхлээд хорт хий тавин террористуудыг устгаад барьцааны хүмүүсийг чөлөөлсөн байна. Энэ үеэр 128 хүн амь үрэгджээ.
2013 - Ирвэсийн олон улсын өдөр
Киргизийн нийслэл Бишкект 2013 оны аравдугаар сард болсон Цасны барс буюу Ирвэсийг хамгаалах олон улсын хурал Ирвэсийн олон улсын өдөр (International Snow Leopard Day) шинэ баярыг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар бий болгожээ. Цасны барс-ирвэс нь Улаан номонд бичигдсэн бөгөөд Төв Азийн өндөр уулсын районд амьдардаг.