"Газрын тос боловсруулах үйлдвэр саальгүй сав уу"

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь бодит ажил болж эхэлж байгаа ч “Үйлдвэр байгуулах нь ашигтай юу” "дотоодын нөөц хүрэлцэх үү" гэдэг асуудал үүнтэй зэрэгцэн байсаар байна.

Олон Засгийн газар дамжин яригдаж, 30 жилийн нүүрийг үзсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил өдгөө бодит ажил болж эхэлж, Сайншандаас 27 км төмөр зам тавьж өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан. ТЭЗҮ нь бэлэн болсон ирэх сард албан ёсоор танилцуулна. Түүнчлэн Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар тэрбум ам.доллар дээрээ нэмж 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон. Энэ эрчээрээ үйлдвэрийн бүтээн байгуулалт урагшлах юм бол 2022 онд газрын тос боловсруулж эхэлнэ. Ингэхдээ жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Дотооддоо ийнхүү боловсруулах үйлдвэртэй болсноор литр авто бензин ойролцоогоор 900 төгрөгийн үнэтэй гарах юм. Ингэснээр цаашлаад шатахууны хараат байдал арилж, хямд шатахуун хэрэглэх, олборлосон газрын тосоо зөвхөн экспортлох биш дотооддоо ашиглана хэмээх алсын амбицтай байгаа.

Албан эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. Энэ нь нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Тиймээс энэ эрэлт дээр үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэр манай улсад ус, агаар шиг л хэрэгтэй байгааг хэн хүнгүй мэднэ. Гэвч өнөөдрийн яригдаад, баригдах гээд байгаа тус үйлдвэр хүлээлтэд хүрч чадах уу, дотоодын нөөц хүрэлцэх үү гэдгийг ярих нь зүйн хэрэг болоод байна.

Манай улсад газрын тосны олборлолтыг урд хөршийн компаниуд хийдэг. Тэгэхээр бүтээгдэхүүн авах тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг төрийн байгууллагаас тайлбарлахдаа “Газрын тосны тухай хуулийн дагуу зохицуулна” гэдэг. Гэтэл бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу компаниуд олборлосон бүтээгдэхүүнийхээ 20 хувийг л үнэ төлбөргүй өгөх боломжтой. Тэгэхээр үлдсэн түүхий эдээ мөн л экспортлохтой ижил худалдан авах хэрэг гарна. Мөн энэ дунд зах зээлээс шалтгаалсан үнийн өсөлт бууралт байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жилд хоёр сая тонноос доошгүй газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баривал үйлдвэр нь ашигтай, бүтээгдэхүүн нь ойрын ирээдүйн хэрэгцээг хангах болно. Гэтэл манай улсад олборлож байгаа газрын тосоор ийм хүчин чадалтай үйлдвэрийн хэрэгцээг хангах баталгаа байхгүй. Одоо жилд олборлож байгаа газрын тос хэдэн оноос хоёр сая тоннд хүрч нэмэгдэж тогтворжих эсэх нь тодорхойгүй гэж байгаа. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хөндөж  "Газрын тос боловсруулах үйлдвэр саальгүй сав уу" гэдэг асуулт гарсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд түүхий эдээ яах вэ. Гадаадаас түүхий нефть авах уу. Дотоодын нөөц хүрэлцэхгүй. Дотоодын нөөцдөө суурилж ажиллаж байж л ашигтай, ашиггүй гэж ярих хэрэгтэй. Тиймээс энэ үйлдвэрийг тэрбум ам.доллароор бариад ямар ашигтай вэ” гэж түүхий эд хийгээд, үйлдвэрлэл дотоодын асуудал хөндсөн. Ингэхэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ирээдүйтэй 5-6 талбай бий. Эдгээрийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д уламжилна. Монголын газрын тосыг чанар муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манайх маш сайн чанарын газрын тостой. Цаашид нөөц нь 10-20 дахин нэмэгдэх тооцоо бий. Зүүн өмнөд хэсэгт хайгуулыг эрчимжүүлнэ” гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Oron nutgiin irged, eh oronch dur esgesen shaantaajchin turiin bus baiguullaguud gazriin tosnii haiguuliin ajild hamgiin ih saad uchruulsan. Ed nariin buruutai uil ajillagaanaas haiguuliin kompaniudad uchirah ediin zasgiin hohiroliig nuhun tuluuldeg boloh heregtei.

    0 0 Хариу бичих
  2. eme baastai jaal toriin hutguuraa sain hiih yumaa hurtsiinh araas yawuulwal taarna

    0 0 Хариу бичих
  3. Eagle.mn guai iim ulsaa horolson ym bicheed bgach amerika hurungu oruulaltai blod iim ym bicheed bna u naad ym chin barigsan hoino setguulch chinii ur huuhded chin heregtei bh shu dornodiin talaas uvs hurtel ilrelttei bga gazriin tos gol n nuutsiig n togtoon chadaagui bga shude joohon ym unsh esvel uul uurhai yam orood asuu yag hna hna gazriin tos bga ve gd ug n neelttei bson bga shde manai Mongolchuud uursdiiguu horlood bh ymda yag l manjiin uyiih shige zayagui ym

    0 0 Хариу бичих
  4. Mongol shig bayn oron haana bna gazriin tos er ni buh yumaaraa bayn shuu odoo mongogui gedeg jujigee zogsootsgoo

    0 0 Хариу бичих
  5. Bitgii hudlaa shaatsgaadaad bgaarai Buteen baiguulaltiin sadaa nar min saalgui sav ch geh shig

    0 0 Хариу бичих
  6. Маш их ажил хийж байгаа төсөл шүү. Түүхий эд мэдээж байгаа. Энэ асуудлаар бүү улс төр хийгээрэй.

    0 0 Хариу бичих
  7. Zia, putin, si nariin lobby ajillaad ehellee. Heden jiliin umnu tumur zam barigdah gej baihad yag iim yavdal bolson. Ovoolootoi shoroo, nuursee Vladivostokoor damjuulan zarna gedeg ulgertei l uldsen. Orosuud getel nuursee hyatadruu zooh tumur zamiig halimagaas tatah talaar lobby hiigeed eheltsen. Duugai l naad uildveree barij uz!

    0 0 Хариу бичих
  8. Улс орны хэмжээний том асуудал байтугай айл өрхийн хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргахдаа ч тал бүрээс бодож тооцож байж, бүх юм гарцаагүй биелэх нь нотлогдсон нөхцөлд хэрэгжүүлж эхэлдэг биз дээ??? Гэтэл энэ төр засагт байгаа нөхдүүд чинь ямар учиртай юм бэ? Тийм тэнэг улс уу, эсвэл зориуд хорлон сүйтгэл хийгээд байна уу?????

    1 1 Хариу бичих
  9. Боловсрол мэдлэг бас суурь хүмүүжилгүй нөхөд төрийн толгойд гараад суучихаар энэ улс яаж хөгжих нь тун тодорхой

    2 0 Хариу бичих
  10. Хүрэлсүх, Сумьяабазар 2т хүрз жоотуу бариулаад хөөгөөд явуул. Барихаасаа өмнө тооцоолол хийдэг болохоос одоо үлгэр яриад суугаа ийм малнуудыг яах болж байна аа. УИХ д танилцуулна, ирээдүйтэй 5-6 орд бий, хайгуулаа эрчимжүүлнэ гэж ярьж байгаа Сайдыг буудахад ч багадна. Хэдэн сурлага муутай жаалууд төрөөр тоглож дууслаа шүү дээ.

    1 1 Хариу бичих
  11. Saaligyi sav yxmel xurungu

    0 0 Хариу бичих