Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Новотел” зочид буудалд БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. 

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж”  хурал болно.

10.00 цагт Барилгын хөгжлийн төвд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Хаягдал хүнсний тос ашиглан халаалтын зуух, түлш хийх төсөл”-ийн нээлт болно.

10.30 цагт “Альфа” зочид буудалд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Албан бус салбар дахь  хөдөлмөрлөх эрх суурь зарчмууд” сургалт зохион байгуулна. 

11.00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд Ж.Адилбаев мэдээлнэ. 

11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно. 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл төв”-өөс “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулна.

14.00 цагт МҮХАҮТ-д Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчидтэй уулзана.

14.00 цагт Улаанбаатар чуулгын байранд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн"-ий шагнал гардуулах ёслол болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)