"Хар хун" киноны од, жүжигчин Натали Портман "Marvel" студийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Hollywood Reporter цахим хуудсанд өгүүлсэн байна.
Тэрээр сэтгүүлчид "Кино урлагт бүх төрөл жанрыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Марвелийн бүтээлүүд үнэхээр хүмүүсийг зугаацуулж, тэдэнд баяр баясгалан бэлэглэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа тохиолдолд урлаг мөн эсэх талаар маргах утгагүй юм" хэмээн ярьжээ.
Үүний өмнө нэрт найруулагч Мартин Скорсез "Марвелийн бүтээлүүд кино биш" хэмээн мэдэгдсэн бол "Загалмайлсан эцэг" киноны найруулагч Фрэнсис Форд Коппола үзэн яддаг гэжээ.