Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу явуулж буй уг шалгалтаар тарваганы 8 ширхэг боловсруулаагүй махыг хот хоорондын зорчигч тээврийн автобусаар нийслэл рүү оруулахыг завдсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 мянган төгрөгийн торгууль, 2 сая 720 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьж зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Тарваганы махыг Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор оруулах гэж байхад нь илрүүлсэн байна.