Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн хэт их шилжилт хөдөлгөөнөөс улбаалан Монгол Улсын 3.2 сая хүн амын 48 хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байна. Нийслэл хотод шилжин ирэгсдийн ихэнх нь хотын захад, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж муутай, агаар, хөрс, усны бохирдолтой, газар ашиглалтын төлөвлөлт хийгдээгүй, ядуурлын түвшин өндөр гэр хороололд суурьшдаг. Иймээс шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар Монгол Улсын дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах шинэ төслийг Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд дотоодын шилжин суурьшилтын удирдлагыг сайжруулах, дотоодын шилжин суурьшигчдын талаарх мэдээллийн дутмаг байдлыг арилгах, түүнчлэн дотоодын шилжин суурьшигчдад нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.