Их мастер Б.Мөнгөнтуул олон улсын тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Их Британийн Дуглас хотноо болсон "FIDE Chess.com Grand Swiss 2019” шатрын тэмцээнд оюунаа уралдуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэй шатарчдаас 3 дугаар байр эзэлжээ.

Магнус Карлсен, Фабиано Каруана, Вишванатан Ананд тэргүүтэй 133 олон улсын их мастер оролцсон швейцар системийн хамгийн хүчтэй "FIDE Chess.com Grand Swiss 2019” тэмцээн 12 хоногийн турш үргэлжилсэн байна.

Их мастер Б.Мөнгөнтуул нийт 11 өрөг тоглосноос 2 хожиж, 6 тэнцэж, 3 хожигдож, 5 оноо авч, олон улсын чансаагаа 23-аар ахиулжээ. Түүний 11 учраагийн ес нь 2600-гаас дээш чансаатай шатарчид байсан гэхээр тун өндөр зэрэглэлийн тэмцээн гэдэг нь тодорхой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. IH master maani ysn aihtar master targalaa ve

    0 0 Хариу бичих