Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар цас дахин орж салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр хүрч, хүйтрэн нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.

Өнөө шөнө, маргааш өдөртөө  баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаа үүсч болзошгүй тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)