Гурван мянган жилийн өмнөх модон авс олжээ

Египетийн өмнөд хэсгийн Луксор хотоос археологчид 3000 жилийн тэртээх модон авс олсон байна. Энэ талаар тус улсын Соёлын өвийн яам аравдугаар сарын 19-нд мэдээлэл хийжээ. Археологичид тун саяхан 3000 жилийн өмнөх 30 модон авсыг илрүүлсэн гэнэ. Холбогдох албаныхан үүнийг сүүлийн үеийн хамгийн чухал олдворуудын нэг хэмээн онцолсон бөгөөд модон авснууд дээрх будаг, сийлбэр маш сайн хадгалагдсан байжээ. Египетийн Соёлын өвийн сайд Халид Анани энэ үеэр “30 авсны 23 нь эрэгтэй, тав нь эмэгтэй, хоёр нь хүүхдийнх байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Египет улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараа сэргээн босгох зорилгоор археологийн нээлтүүдээ олон нийтэд сурталчлахад ихээхэн ач холбогдол өгөх болсон юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Египтээс 3000 мянга байтугай 5000 мянган жилийн настай маш сайн хадгалагдсан муминууд хэдэн зуугаараа хаа сайгүй олддог ш дээ. Тиймээс, энэ бол нэг их сүртэй мэдээ биш. Харин, бид Чингис хааныхаа булшийг, эсвэл ядаж Өгөөдэй ч юм уу бусад хаадынхаа булшийг олоод малтан гаргаж ирээд нэг сайхан музэй байгуулчих юм бол мундаг юм болно доо.

    2 0 Хариу бичих
    • huts guluug

      1 0