Төвөдийн яруу найргийн анхдугаар наадам Химилайн нурууны дэргэд болжээ. Далайн түвшнээс 5200 метрт өргөгдсөн Химилайн нурууны хэмжилтийн дурсгалын хөшөөний дэргэд яруу найраг сонирхогчид шүлгээ уншсан байна. Тэдний шүлэг нь шинэ Төвөд нутгаа магтан дуулсан агуулгатай байжээ.
Төвөдийн яруу найргийн анхны наадам Лхас хотноо нээлтээ хийсэн бөгөөд оролцогчид Али, Химилайн нуруу, Төвөдийн хойд нутаг гэсэн чиглэлд дөрвөн баг болон хуваагдаж шүлгээ уншсан юм байна. "Тус арга хэмжээгээр дамжуулж, Төвөдийн ардчилсан өөрчлөлтийн 60 жилийн хөгжил, Төвөд нутгийн үндэстнүүдийн ард түмний БНХАУ-ын 70 жилийн ойг бахдан биширч буй сэтгэл, цаст өндөрлөгийн яруу найргийн өвөрмөц онцлог, шинэ эриний Төвөд нутгийн ард түмний эх орноо магтан дуулж, цаст өндөрлөгийн яруу найргийн халуун сэтгэлийг илэрхийлжээ" хэмээн БНХАУ-ын төвөд сайтад онцолсон байна.