Өмнөд хөрш нэг удаагийн хэрэглээг хална

Дэлхий нийт нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эхэлжээ. Энэ нь байгаль орчныг бохирдуулахгүй байхад дорвитой хувь нэмэр болно гэж үзэж буй юм. Барууны орнуудад зочид буудалд нэг удаагийн шаахай зэрэг хэрэгсэл өгдөггүй нь дээрх шалтгаантай. Тухайлбал, БНХАУ-ын Шанхай хот ахуйн хог хаягдлын менежментийн “хамгийн хатуу” дүрэм хэрэгжүүлсний дараа Бээжин хот ч мөн ийм ижил төстэй дүрэм тогтоол боловсруулж хянан хэлэлцүүлж байгаа юм байна. Тус тогтоолын төсөлд, нийтийн хоолны газар хэрэглэгчид шаардахгүй нөхцөлд нэг удаагийн савх, халбага зэргээр үйлчлэхгүй, зочид буудал үйлчлүүлэгч шаардаагүй нөхцөлд ариун цэврийн өдөр тутмын нэг удаагийн хэрэгсэл тавихгүй байхыг заасан байна.

БНХАУ "Ахуйн хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж хаях туршилтын найман хот”-ыг анх 2000 онд зарласнаас хойш 20 орчим жил өнгөрчээ. Аливаа шинэ зүйлийг хэвшүүлэх, дадал зуршлыг өөрчлөхөд нийгэм, олон нийтэд хандсан ямар нэг тогтоолыг гаргахаас илүүтэйгээр хүн бүрийн оролцоо илүү чухал байдаг. Тиймээс нэг удаагийн хэрэглээг багасгахад хүн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг өмнөд хөршийн бодлого боловсруулагчид олж харжээ. 

Шинэ тогтоолыг сошиал ертөнцөд зарим хүн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж буй ч шинэ өөрчлөлт, оролдлого аль хэдийнэ эхэлжээ. Шанхай хотод хэрэглэгчид хоолны цахим захиалга өгөхдөө нэг удаагийн хэрэглээг шаардах эсэхээ тодорхойлохыг заасан байна. Энэ оны эхний гурван улиралд Шанхай хотын орон сууцны хорооллын хог хаягдлыг төрөлжүүлж ангилах хэмжээ өнгөрсөн оны эцэст 15 хувь байсан бол одоо 80 хувьд хүрсэн байна. Хог хаягдлыг ангилж хаях хүмүүсийн ухамсар дээшлэхийн хэрээр нэг удаагийн хоолны хэрэгслээс татгалзах цаг удахгүй ирнэ гэж БНХАУ-ын эрх баригчид тооцоолжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)