Их Британийн Засгийн газар Европын зөвлөлтэй хийсэн шинэ тохиролцоон дээрээ үндэслэсэн “Брексит”-ийн тухай хуулийн төслийг Парламентдаа өргөн барилаа. 110 хуудас бүхий хуулийн төсөл 125 хуудас тайлбарын хамт өчигдөр өглөө гишүүдийн гарт очсон бөгөөд анхны уншлагын үйл явц үргэлжилж байгаа аж. “Брексит”-ийг хугацаанд нь буюу энэ сарын 31-ний дотор амжуулахын тулд  Парламентад гурав хоногийн хугацаа л байгааг Засгийн газраас анхааруулжээ. Учир нь, дараа нь Лордуудын танхимаар хэлэлцэгдэж, Хатан хаан Элизавета дээр дахин хянагдах ёстой юм байна.

Олон улсын хэлэлцээрийн тухай хуулийг хамгийн багадаа 21 хоногийн дотор баталдаг, харин энэ удаагийнх хурдан батлагдсанаараа дээд амжилт тогтоож магадгүй байна.