Баянгол дүүргийн прокурорын газар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 40 орчим PC тоглоомын төвд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн нийтлэг зөрчил илэрчээ. Тус дүүргийн прокурорын газар илэрсэн зөрлүүдийг харьяа эрх бүхий байгууллагуудад шалгуулахаар шилжүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавин ажиллаж байна.