Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол уламжлалын дагуу сүмд эхэллээ.
Цагаан хувцас өмссөн хаан эхлээд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөжээ.Улмаар төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Шинко Абэ шинэ эзэн хаанд урт удаан наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээг дэвшүүллээ.
Шинэ эзэн хаан " Би үндсэн хууль ба эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд суув. Япон улсад шинэ үе ирснийг зарлаж байна. Ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэйгээр биелүүлэхээ тангараглаж байна ”гэв. Түүний эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд сууж, баяр баясгалан, уй гашууг ард иргэдтэйгээ хуваалцаж байсныг тэрээр мөн онцлов. "Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна" гэж эзэн хаан нэмж хэлэв.
Сэнтийд залах ёслол эзэн хааны ордны хамгийн хүндэтгэлтэй "Нарсан танхим" -д болдог. Ёслолын ажиллагаанд оролцохоор 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ.
Япон улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хабибис далайн шуурганы гамшигтай холбогдуулан жагсаалыг ирэх 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулжээ.