2019 онд Apple, Google дэлхийн хамгийн үнэтэй брэндээр хэвээр үлдсэнийг Interbrand Corp. байгууллагын хийсэн судалгаа харуулав.

Шинжээчдийн гаргасан дүнгээр, Apple-ийн хөрөнгө энэ онд 234,241 тэрбум долларт хүрч  9 хувийн өсөлттэй байсан бол Google компанийн хөрөнгө 167,713 тэрбум долларт хүрчээ. Гуравт 125,263 тэрбумын үнэлгээтэй Amazon  бичигдэж байна.

Чансааны эхний тавд Coca-Cola (63,365 тэрбум ), Samsung (61,098 тэрбум) багтлаа. Аравдугаар байранд Disney 44,352 тэрбум доллар олсон гэж бичигдэв.