Британийн бьюти-блогчин Соня Али гадаад төрхөөрөө Ким Кардашьянаас ялгагдах аргагүйгээрээ алдаршиж байна гэж The Sun мэдээлэв.
Лондонд төрсөн 24 настай бүсгүй одоо Дубайд 27 настай эгч Физагийн хамт амьдардаг аж. Эгч дүүсийн инстаграм хаяг сая гаруй дагагчтай. Тэд гоо сайхан, загварын тойм бэлтгэн олны анхааралд орж иржээ.

Сүлжээний хэрэглэгчид Сони Алиг Кимтэй, харин Физа Алийг Кайли Женнертай адилтган шагширч байна. “Чи өөрөөсөө илүүтэйгээр Кимтэй адилхан юм. Галзуурмаар” гэж нэг хэрэглэгч бичжээ. Нөгөө нэг нь “Чи Кимтэй ихэр юм биш биз?” гэж асуусан байв.
