Австралийн тэргүүлэх хэвлэлүүд өчигдөр хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд төрөөс хязгаарлалт хийж байгааг эсэргүүцэн, дугаарынхаа эхний нүүрээ “Нууц. Хэвлэлийнхэнд зориулаагүй” гэхээс өөр бичиггүй хэвлүүлжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Австралийн мэдээ мэдээллийн тэргүүлэх байгууллагуудыг нэгтгэдэг “Мэдэх эрх” холбооноос зохион байгуулсан бөгөөд “Australian”, “Guardian”, “Эй-би-си”, “Эс-би-эс”, “Sydney Morning Herald”, “News Corp Australia”, “Nine” зэрэг мэдээллийн байгууллагууд нэгджээ.

Австралийн эрх баригчид Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор тагнуул хийхтэй тэмцэх бүлэг хуулиудыг 2018 онд баталсан юм байна.Энэ хуулиндаа сэтгүүлч мэдээлэл олж авах боломжуудаас оруулчихсан юм байна. Ингэснээр сэтгүүлч мэдээлэл олж авсныхаа төлөө таван жил шоронд суух нөхцөл бүрджээ. Хэвлэлүүд үүнийг эсэргүүцсэн юм байна.

Австрали улс тагнуул хийхтэй тэмцэх талаар маш идэвхитэй ажилладаг бөгөөд сүүлийн 20 жилд зөвхөн энэ чиглэлээр 60 гаруй хууль баталжээ. Үүнээс 22-ыг нь сүүлийн хоёрхон жилд баталсан байна.