Тайландын хаан X Рама буюу Маха Вачиралонгкорн өөрийн хатан 34 настай Сининат Вонгважирапакдигаас цэргийн цол эрх мэдлийг нь хурааж авчээ. Хааны ордны ажлын албанаас гаргасан мэдэгдэлд ёс зүйн алдаа гаргасан, Тайландын хааныг үл хүндэтгэсэн учир цолыг нь хураасан болохыг тэмдэглэжээ.
Цэргийн сувилагч мэргэжилтэй Сининат Вонгважирапакди нь Тайландын хаантай танилцсанаасаа хойш хувийн бие хамгаалагч нь болж, дараа нь хамгаалалтыг нь хариуцах болсон юм.
Тэрээр хааны сэтгэлийг татаж байгаад дөрөв дэх эхнэр нь болж чадсан. Улмаар өнгөрсөн жил хаан түүнд хошууч генерал цол олгож, цэргийн эрх мэдэл өгөөд байсан юм. Гэтэл Сининат хатны суудлаасаа илүү ихийг хүсэж, цэргийн салбартаа маш амбицтай үйлдлүүдийг хийх болсон тул хаан болгоомжилж ийнхүү цэргийн эрх мэдлийг нь хурааж авсан хэмээн хэвлэлүүдэд бичиж байгаа юм.