Энэ өдөр түүхэнд: Аравдугаар сарын 22

Оны 289 дахь өдөр, шинэ он гартал 76 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

МЭӨ 4004 - Хуучин гэрээ судрыг судалсаны үндсэн дээр Ирландын дээд хамба Жеймс Ашшер 1650 онд МЭӨ 4004 оны өдрийг Бурхан ертөнцийг бүтээсэн өдөр гэж мэдэгджээ.

362 - “Тэнгэрээс унасан гал”-д  Дафна дахь (Сирийн Антиохиийн ойролцоо) Аполлоны алдартай сүм учир битүүлэгээр шатжээ. Сүм байсан газрыг дэлхийн анхны  “соёл, амралтын парк” гэж нэрлэдэг. Эртний Грек, Ромын хожуу үеийн  гайхамшигтай илтгэгч бөгөөд  багш Либания бичихдээ “Зэвс бурханы ариун газар, Олимпийн цэнгэлдэх, театр... олон тооны бүдүүн өндөр  агар модод... сүүдэртэй замууд, дууч шувуухайн жиргээ, амтат сайхан үнэр... сүүдэрлэг сүрлэг байрнууд, эрчүүдийн амралтын өрөөнд мөлхөн орж ургасан усан үзэмийн багцууд, Сицилийн хоол...Энэ бүгд нь очсон хүмүүсийн сэтгэлийг хөөргөн шагшруулна... Сүм сүйрч тэр баяр хөөр дууслаа” гэжээ. Гэхдээ буруу номтнуудын сүүлчийн хаан Флавий Клавдий Юлиан тэнд ирснийг эсэргүүцэн нутгийн хүмүүс шатаасан гэх яриа бас бий.

1721 - Оросын эзэнт улсын үүссэн өдөр. I Пётр хаан Бүх Оросын эзэн хаан гэсэн цол аван “Оросын хаант аугаа улс” гэдгийг цэглэв.  

1797 -  Дэлхийд агаарын бөмбөлөг анх удаа хөөрснөөс хойш 14 жилийн дараа тэр нисэх төхөөрөмжөөс домогт агаараар хөвөгч Жак Гарнерон шүхрээр буулт хийжээ.

1822 - Газрын зурагчдын дунд сургууль Орост анх нээгджээ. 

1878 - Англид хиймэл гэрэлтүүлэг дор регбийн анхны тоглолт болжээ.

1883 -  Шарль Гуногийн “Фауст” дууриар Нью-Йоркийн Метрополитен-опера театрын нээлт болжээ. 

1909 - Анх удаагаа франц эмэгтэй Элиза Дерош ганцаараа онгоц жолоодон нисчээ. Хожим ослоор амь үрэгдэх хүртлээ дэлхийн хамгийн алдартай нисэгч эмэгтэй байлаа.

1935 - Отто Шмидт 1935 оны энэ өдөр "Правда" сонинд мэдэгдэл хийн Хойд тэнгисийн усан зам “ердийн ажиллагаатай зам” боллоо гэж мэдэгдсэн байлаа.

1936 - Штутгартад алдартай "Фольксвагена-цохын" анхдагч загвар болох V3 мини машины эхний гурван хувийг туршиж эхэлжээ. 

1962 - Кубын хувьсгалыг дарж авах Америкийн хүсэл зөвхөн худалдаа, эдийн засгийн хоригоор хязгаарлагдсангүй. Камагуэй мужийн Тринидад, Сьенфуэгос хотуудад самуун гаргаж,  Сантьяго-де-Куба ба Гавана хотууд дахь нисэх буудлуудыг бөмбөгдсөн, Плайя-Хиронд нэвтэрсэн зэрэг олон үйлдлийг америкчууд хийсэн юм. Хариуд нь Куба Зөвлөлтийн пуужинг нутаг байгуулахаар тохиролцон түрэмгийллээс өөрийгөө хамгаалж чаджээ. Аравдугаар сарын 22-нд АНУ-ын Засгийн газар Кубад пуужин байрлуулсан байгааг зарласан ба энэ өдөр Кубыг бүслэн хааж байгааг ерөнхийлөгч Кеннеди зарлав. Флоридад 250 мянган хүнтэй Америкийн цэргийн бүлэглэл цугларсан байв. Зөвлөлтийн Засгийн газар хариуд нь “хамгийн хүчтэй цохилт өгөхөөр” мэдэгдээд зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулсан байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)