Өнөөдөр Японы Эзэн хааныг хаан сэнтийд заларсныг тунхаглана

Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр болно.

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Эзэн хаан Нарүхито хаан сэнтийд заларч, Японд “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлсэн бөгөөд Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулсан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй юм.  

Мягмар гарагийн үдэд Нарүхитог хаан сэнтийд заларсныг зарлан тунхаглаж, Япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид түүнд баяр хүргэнэ. Нийслэл Токио хотноо зохион байгуулах ёслолын арга хэмжээнд 2000 орчим хүн оролцоно.

Энэхүү арга хэмжээний дараа ёслолын парадыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч “Хагибис” хар салхины улмаас уг үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 10-н хүртэл хойшлуулсан.

Өнөөдөр орой Эзэн хааныг хаан сэнтийд заларсныг тохиолдуулан хааны ордонд хүлээн авалт зохион байгуулах аж


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)