Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт НЭМҮТ-д “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт болно. 

10.00 цагт “Пума” зочид буудалд “Форум Ази” олон улсын байгууллагаас уул уурхайгаас үүдэлтэй байгалийн доройтол, хүний эрхийн асуудлаарх тайлангийн хурал зохион байгуулна.

11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах Төрийн албаны ерөнхий  шалгалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" сэдэвт бодлогын судалгааны тайланг танилцуулна.

11.30 цагт Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын газарт цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг илрүүлэх MRI аппарат ашиглалтад хүлээн авна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)