Хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улирал дуусаж байхад ЕБС-ийн сурагчид сурах бичгээ аваагүй байгаа гэдэг шүүмжлэл буй. Тэгвэл одоогоор VI, VII ангид түрээслэх сурах бичгүүдийг хэвлэж, тараасан бол X-XII ангийн сурах бичгийг хоёрдугаар улиралд тараах гэнэ.
Сурах бичгийн хэвлэлт оройтсон шалтгааныг санхүүжилт, тендертэй холбон холбогдох яамнаас тайлбарласан. Өөрөөр хэлбэл, энэ жилээс бүх хүүхдийг сурах бичгээр хангаж, түрээслүүлэх юм. Энэ дагуу дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 100-гаад нэр, төрлийн 2.7 сая ширхэг сурах бичиг шаардлагатай болсон. Үүний санхүүжилт найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шийдсэн байдаг. Энэ дагуу сурах бичиг хэвлэх долоон компанийн тендерийг зарлаж дусаад хэвлэлт оройтсон талаар мэдээлж буй.