ОХУ-ын Алc Дорнодын гол горхи, Амар мөрөн, БНХАУ, Солонгосын хойгоор нутагшдаг “Могойн толгойт” хэмээх загас сүүлийн үед АНУ-ын гол мөрнүүдээс олноор баригдах болжээ. АНУ-ын Жоржи мужийн Онгон байгалийг хянах алба иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж баталгаажуулсныхаа дараа иргэддээ хандаж уг загасыг таарсан газраа устгахыг уриалжээ.

“Могойн толгойт” нь идэж болох бүхнийг хомхойлон залгидаг, хуурай газар дээр ч могой шиг явдаг, хуурай газар амьсгалж, дөрвөн хоног амьд байх чадвартай амьтан аж.
АНУ-д анх үзэгдэж харагдсан нь хэдэн арван жилийн өмнөх явдал ч саяхнаас огцом олширсон тул түгшүүр зарласан нь энэ юм байна.