Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд "Урлаг, спортын наадам-2019" арга хэмжээг 2019 оны аравдугаар сарын 18-аас арванхоёрдугаар сарын 06-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцох юм. Төвийн бүсийн "Урлаг, спортын наадам-2019" Орхон аймагт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн урлаг, спортын наадамд Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн ардчилсан намын 500 гаруй гишүүд, дэмжигчид оролцож, авьяас чадвар, хурд хүчээ сорьж, нөхөрсгөөр өрсөлдсөн юм.
Төвийн бүсийн "Урлаг, спортын наадам-2019" арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцож, шилдгээр шалгарсан баг, тамирчид, урлагийн авьяастнуудад шагналыг нь гардууллаа.
Оролцогч аймгууд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис зэрэг спортын таван төрөлд хурд, хүчээ сорин өрсөлдөв.
Шатрын эрэгтэй төрөлд:
I байрт Орхон аймгийн тамирчин Г.Отгонпүрэв, II байрт Булган аймгийн тамирчин н.Очир-Эрдэнэ, III байрт Арханхангай аймгийн тамирчин Б.Бямбажаргал
Шатрын эмэгтэй төрөлд:
I байрт Орхон аймгийн тамирчин Б.Даваа, II байрт Булган аймгийн тамирчин н.Хэрлэн, III байрт Төв аймгийн тамирчин н.Бүжинлхам
Ширээний теннисний эрэгтэй төрөлд:
I байрт Дархан-Уул аймгийн тамирчин З.Завьмөнх, II байрт Орхон аймгийн тамирчин С.Намхайноров, III байрт Төв аймгийн тамирчин Б.Балдорж
Ширээний теннисний эмэгтэй төрөлд:
I байрт Орхон аймгийн тамирчин Д.Ганхайч, II байрт тэргүүлсэн бол Булган аймгийн тамирчин Б.Болортуул, III байрт Төв аймгийн тамирчин А.Хулан
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Алтан медаль- Орхон аймаг, Мөнгөн медаль- Булган аймаг, Хүрэл медаль-Архангай аймаг
Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
Алтан медаль- Орхон аймаг, Мөнгөн медаль- Булган аймаг Хүрэл медаль- Дархан-Уул аймаг
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Алтан медаль-Орхон аймаг, Мөнгөн медаль- Төв аймаг, Хүрэл медаль- Булган аймаг
Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд:
Алтан медаль- Орхон аймаг, Мөнгөн медаль-Булган аймаг, Хүрэл медаль- Төв аймаг
Харин урлагийн наадамд Төв аймгийн баг тэргүүлсэн бол удаах байранд Дархан, Булган аймгууд шалгарлаа. Зүүн бүсийн "Урлаг, спортын их наадам-2019" Сүхбаатар аймагт энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.