Холимог тулааны тамирчин Конор Макгрегор удахгүй ОХУ-ын нийслэлд очих гэнэ. Тэрээр хэвлэлээр дамжуулан энэ тухайгаа зарлажээ. Зохион байгуулагчдынх нь хэлснээр, Конор Москвад ирсэн даруйдаа буюу энэ сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийлгэх аж. Энэ хурлаар тэрээр дараагийнхаа тулааны талаар ярих байх гэсэн хүлээлттэй байна.

К.Макгрегор өнгөрсөн бямба гаригт инстаграм хуудсандаа ОХУ-ын виз хүсэх үйлччилгээний цонхны дэргэд байгаа зургаа оруулж, удахгүй Орост очих тухайгаа бичсэн байсан юм. Өмнө нь тэрээр дунд жингийн аварга Хабибтай дахин тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Орост чинь очоод зодолдьё” гэхчлэн дуудаж байсан. Тиймээс Конор Орост ирсэн нь Хабиб дуудлагыг нь хүлээж авсных ч байж болох юм.

Конор Макгрегор холимог тулааны UFC холбооны хоёр жинд аваргалж явсан, 21 ялж, дөрөв ялагдсан тулаанч юм.