Багануур, Налайх дүүргийн эмнэлэг телемедициний сүлжээнд холбогдлоо

НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд телемедициний сүлжээнд холбогдлоо.

Телемедициний сүлжээнд холбогдсоноор эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед ЭХЭМҮТ-тэй цаг алдалгүй холбоо барьж мэргэжлийн зөвлөгөө авах, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг богино хугацаанд аврах боломж, нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ хүрээнд нийслэлийн амаржих газрууд эх, нярайн асуудлаар 30 гаруй удаа телемедициний сүлжээгээр холбогдон оношилгоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдэж, бодит үр дүнг харуулан ажиллажээ.

Цаашид телемедициний сүлжээний хэрэглээг тогтмолжуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, техник технологийн ашиглалтыг ханган ажиллах тал дээр анхаарч, хяналт тавин ажиллахаар зорьж буй юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)