Меган Маркл Их Британиас явна

Их Британийн ханхүү Харри, эхнэр Меган Маркл хүү Арчи нарын хамт Их Британиас нүүхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл барууны хэвлэлээр гарчээ. Энэ нь Меган Марклын санаа болохыг дээрх хэвлэлүүдэд онцолж байгаа юм. Түүнд бичсэнээр бол Меган Маркл хүү Арчигаа төрүүлснийхээ дараа л Англиас явах талаар бодох болсон гэнэ.

Ордны дэг ёс, олон нийтийн анхаарал зэргээс болж Меган Марклын тэвчээр барагдахад тун ойрхон ирсэн тул том алдаа гаргаагүй байгаа дээрээ холдох гэж байна гэж хүртэл бичжээ.

Хэвлэлийнхэн хоёр долоо хоногийн өмнө Меган Марклын олон жилийн өмнө эцэгтээ бичсэн захидлыг нийтэлсэн нь ханхүү Харриг бухимдуулж тэрээр хэвлэлийнхэнтэй дайн зарлана, шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа. Энэ нь мөн гэр бүлээрээ Англиас нүүхэд хүргэсэн байж магадгүй юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)