Мексикийн хөлбөмбөгийн лигийн “Атлетико Сан Луис”-“Керетаро” багийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болж, олон хүн гэмтжээ. Тиймээс тоглолтыг 85 дахь минутад зогсоожээ. Энэ үед зочин баг 2:0-ээр тэргүүлж явсан бөгөөд тоглолтын үр дүнг энэ хэвээр үлдээх үү, цуцлах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Хөлбөмбөгчид хөгжөөн дэмжигчдээ тайвшруулахыг оролдоход улам уурлаж, өөрсөд рүү дайрсан тул хөлбөмбөгчид талбайг орхин гарахад хүрсэн байна.

