Өнгөрсөн амралтын өдрөөр Боливи улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдлаа. 2006 оноос тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Эво Моралес 45.28 хувийн санал авчээ.Харин түүний гол өрсөлдөгч Ерөнхийлөгч асан Карлос Месуыг сонгогчдын 38.16 хувь нь дэмжсэн байна. Христийн ардчилсан намаас нэр дэвшигч Чи Юн Чун 8,77 хувийн саналаар удаалж байна.
Боливид хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч байж төрийн тэргүүнээр сонгогдох учиртай. Нэр дэвшигчид энэ босгыг даваагүй тул хоёрдугаар шатны сонгуулийг 12-р сарын 15-нд зарлажээ.