Иргэний нисэхийн түүхэн дэх хамгийн удаан нислэгийг үйлджээ

Австралийн иргэний агаарын тээврийн “Qantas” компани иргэний нисэхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн нислэгийг Нью Йоркоос Сиднейн чиглэлд хийжээ. “Боинг 787-9 Дриймлайнер” хөлөгт зургаан нисгэгч, зургаан үйлчлэгч, сэтгүүлчдийн баг, компанийн байнгын үйлчлүүлэгч зургаан зорчигч, компанийн ерөнхий захирал Алан Жойс нар байж, түүхт нислэгийн гэрч болсон байна. Нислэг 19 цаг, 16 минут үргэлжилж, 16 200 километр зам туулжээ.     

Энэ удаагийн нислэгийг “Урт хугацааны нислэгийн үеэр хүний биед гарах өөрчлөлт” судалгааны төслийн хүрээнд явуулсан аж. Нислэгийн үр дүнд урт хугацааны нислэгийн үеэр нисгэгчдийн ядралтын түвшин ямар байдаг гэх мэт чухал ач холбогдолтой мэдээллийг цуглуулж чадсан гэж Алан Жойс хэлсэн байна.

Онгоц бямба гаригт Нью Йоркоос нисч, ням гаригийн өглөө Сиднейд газарджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Сдакууд вун бэлэн бензинтнй ийн тойрч нисээд байхдаа яахав

    1 3 Хариу бичих
  2. Really wonderfull

    0 0 Хариу бичих