Английн хөлбөмбөгийн Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийг тэргүүлэгч “Ливерпүүл” энэ тойрогт “Манчестер Юнайтед”-ын талбайд зочлон 1:1-ээр тэнцсэн нь хамгийн онцлох үр дүн байв. “Ливерпүүл” өнгөрсөн улирлын сүүлийн ес, шинэ улирал эхэлснээс хойш найман тоглолтод дараалан ялаад байсныг “Улаан чөтгөрүүд” зогсоосон нь энэ байсан юм. Ю.Клоппын баг хамгийн сүүлд 2019 оны гуравдугаар сарын 3-нд лигтээ оноо алдсан юм /”Эвертон”-той 0:0/.
"Манчестер Юнайтед" – "Ливерпүүл" 1:1 (1:0, 0:1)
“Олд Траффорд” цэнгэлдэх
Гоол:
1:0 – 36 Рэшфорд, 1:1 – 85 Лаллана.
Манчестер Юнайтед – Де Хеа, Линделеф, Магуайр, Рохо, Уан-Биссака, Мактомини, Фред, Янг, Перейра (Уильямс, 90), Джеймс, Рэшфорд (Марсьяль, 84).Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, Матип, ван Дейк, Робертсон, Хендерсон (Лаллана, 71), Фабиньо, Вейналдум (Кейта, 82), Мане, Фирмино, Ориги (Окслейд-Чемберлен, 60).
Шар хуудас:
Фабиньо (70).