НӨАТ: 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын үндсэн сугалааны тохирол өчигдөр болж, 10 сая төгрөгийн азтан хоёр, 5 сая төгрөгийн 22 азтан тодорлоо.

Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн

3  орон таарахад 30 мянга
4  орон таарахад 100 мянга
5  орон таарахад 1 сая
6  орон таарахад 5 сая
7  орон таарахад 10 сая
8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 2018 онд сүүлийн орон таарахад 50 мянган төгрөг хождог байв.

Энэ удаагийн тохирлоор

30 мянган төгрөгт 24033 баримт
100 мянган төгрөгт 2342 баримт
1 сая төгрөгт 261 баримт
5 сая төгрөгт 22 баримт
10 сая төгрөгт 2 баримт тус тус тохирлоо.

Харин супер сугалааны тохиролд 80 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)