10.00 цагт Монголбанкны В байранд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордны гадна “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх жагсаал зохион байгуулна.

11.00 цагт НҮБ-ын байранд “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт болно.

11.00 цагт “Blue Mon” цамхагт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн С.Мишиг “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна” сэдвээр мэдээлнэ.