Оны 294 дэх өдөр, шинэ он гартал 71 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 2137 - Хятадад нар бүтэн хиртснийг тэмдэглэн үлдээжээ.

1805 - Трафальгарын гэх Наполеоны үеийн далайн нэртэй тулалдаан Кадисаас өмнө зүгт Гибралтарын хоолойд орох Атлантын талын орчимд байхТ рафальгарын хошууны дэргэд болжээ.
1824 -Английн Лидсийн удам дамжсан чулуучин Жозеф Эспдин “хиймэл чулуу гарган авах төгсжүүлсэн аргын төлөө” № 5022 дугаартай патентыг авчээ.Тэрээр портландцемент гэсэн нэртэй “хиймэл чулуу” үйлдвэрлэх технологийг бүтээсэн ба тэр нь дэлхийн цементын 65 хувийг гаргаж байлаа.
1833- Дэлхийн хамгийн хүндтэй шагналын Нобелийн санг үндэслэгч, химич, тэсрэх бодис ба дарийг зохиогч Альфред Бернард Нобель Стокгольм хотноо төржээ. Бага насаа Санкт-Петербургт өнгөрөөсөн ба бизнес нь дампуурсны дараа тэдний гэр бүл Шведэд буцаж иржээ. Нобель нитроглицерин гэх тэсрэх бодисыг сонирхож эхлэв. Түүний оролцоотой тусгай бодис бүтээн динамит нэрээр 1867 онд бүртгүүлсэн байна.
1858 - Парист канкан бүжгийг анх үзүүлжээ.
1871 - АНУ-д сонирхогчдын атлетикийн анхны тэмцээн боллоо.
1879 - Нүүрсэн утсан улайсгагчтай анхны чийдэнг Америкийн зохион бүтээгч Томас Алва Эдисон туршлаа. Тэр нь хоёр өдрийн турш ажиллав. Цаашдын туршилтаар тэр чийдэнгийн ашиглах хугацааг хэдэн зуун цаг болгож чадав.
1915 - АНУ-ын Виржиниа мужийн Арлингтоноос Парис руу анхны далай дамжсан радио телефон мэдээг дамжуулжээ.
1918 - Маргарет Оуэн бичгийн машинаар минутад 170 үсэг цохисон дэлхийн дээд амжилт тогтоожээ.
1934 - Мао Зедуны удирдлагаар Хятадын коммунистууд “Их аянаа” эхлүүлжээ.
1944 - Бермудын гурвалжинд Америкийн "Рубикон" хөлгийн баг алга болжээ.
1948 - Цөмийн зэвсгийг устгах Зөвлөлтийн саналыг НҮБ хүлээн авсангүй.
1958 - Английн лордын танхимд анхны эмэгтэй гишүүн сонгогджээ.
1964 - АНУ-ын кино дэлгэцнээ Одри Хепбёрны гол дүрд тоглосон “Миний сайхан хатагтай” кино гарчээ.
1980 - ЗХУКН-ын Төв хорооны бүгд хурлаар Михаил Горбачевыг ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр сонгожээ.
1985 - Англид “Уйлж буй хүү” зургийн хуулбарууд өлгөөтэй байсан байшингууд галд автан харин зураг нь бүтэн үлдэж байсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

1986 - Маршаллын арлын тусгаар тогтнолын баяр
Маршаллын арлын улс нь Шинэ Гвинейгаас Хавай хүртэлх замын дунд хэсэгт Номхон далайн экваторын бүсээс хойд зүг дэх Маршаллын ольтригт оршдог ба 1986 оны энэ өдөр тусгаар тогтножээ. Гол төлөв олон жижиг арлаас бүрэлдсэн шүрэн арлуудаас ольтриг бүрэлддэг. Хамгийн нэртэй нь Бикинийн арал бөгөөд эмэгтэй усны хувцасаар нэрлэгджээ. Бикинийн аралд хийсэн малтлагаар тэнд хүн анх 4000 жилийн өмнө амьдарч байсан ул мөр илэрчээ.
Испаничууд арлуудыг 1529 онд нээж, Английн ахмад Жон Маршалл 1788 онд тэднийг сайтар судалсан байв.
1990 - Алимны өдөр
Common Ground гэх буяны байгууллагын санаачлагаар алим жимс, жимсний цэцэрлэг, орон нутгийн түүх дурсгалд зориулсан уг баярыг 1990 оноос хойш явуулж иржээ. Энэ өдөр алимны олон төрлийг харж үзэн, хоол унд хийх зөвөлгөө болон олон сонин арга хэмжээ зохион байгуулдаг. Бас нум сумаар алим харваж, “алимны өгүүлэгүүд” уншдаг байна. "Алимны хальсийг хэн хамгийн уртаар цэвэрлэх вэ" гэдэг уралдаан ихээхэн сонирхолтой. Алимны хальсыг 11 цаг 30 минутын дотор 52 метр 51 сантиметрын урттай цэвэрлэсэн дээд амжилтыг америк эмэгтэй Kathy Walfer 1976 оны аравдугаар сарын 16-нд тогтоосон байдаг.
1997 - Александр Солженицыны нэрэмжит Уран зохиолын шагнал бий болжээ. Шагналыг 1998 оноос хойш зөвхөн орос хэл дээр бичигдсэн зохиолд олгож байна. Шагналтанг гуравдугаар сард зарлаад дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт гардуулдаг.
1997 - Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус орны нийслэлээр Акмола хотыг зарласан зарлиг гаргав. Хожим түүнийг Астана нэртэй болгосон юм. Назарбаев Ерөнхийлөгчийн тушаалаа өгсний дараа хотыг Нур-Султан болгон нэрлэжээ.