Спортын клубуудыг магадлан итгэмжилж эхэлжээ

БСШУСЯ-наас спорт клубуудыг магадлан итгэмжилж эхэлжээ. Спортын клубуудыг магадлан итгэмжилснээр стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон фитнесийн хөтөлбөрөөр иргэд хичээллэх боломж нээгдэж байгаа юм.

БСШУС-ын сайдын А/621 тоот тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден Жим” фитнес клубын нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байгаа ажээ. 

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэснээр иргэдэд эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм. Спортын клубуудын магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг магадлан итгэмжлэгч байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хүлээн авч байгаа ажээ. Манай улсад 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)