АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Эрчим хүчний сайд Рик Перри огцрох өргөдлөө өглөө хэмээн мэдэгджээ. Доналд Трамп Техаст болсон арга хэмжээний үеэр энэ мэдэгдлийг хийсэн юм байна. Тэрээр "Рик Перри энэ оны эцэст огцрох бөгөөд түүний халааг авах хүний нэрийг дэвшүүлнэ" гэжээ. Рик Перри хувийн хуудсандаа, огцорсны дараа төрсөн нутаг Техастаа очиж амьдарна хэмээн жиргэжээ.
Рик Перри 69 настай, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа өрсөлдсөн нэгэн. 2017 оны 3-р сараас эхлэн АНУ-ын Эрчим хүчний сайдаар ажилласан, Трампын засгийн газарт хамгийн удаан алба хашсан засгийн газрын гишүүн юм.