-09:00 цагаас Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” уриан дор бүх нийтийн алхалт болно. Энэхүү алхалтыг Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах бөгөөд энэ алхалтад иргэд, алхалтын клубууд, оюутнуудын төлөөлөл 500 хүн оролцоно.
-10:30 цагаас Монгол Улс дахь НҮБ-ын байранд анх удаа #ActNow #SDGsTaLx форматаар тогтвортой хөгжлийн тухай ярилцана. Соёл, урлагийн одод, нийгмийн зүтгэлтнүүд Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө нэгдэж 15 минутын турш тодорхой сэдвүүдээр ярилцах ба урлагийн үзүүлбэр, АХА тэмцээн, бүжиг, дуу хөгжмөөр дүүрэн НҮБ-ын Нээлттэй өдрийн арга хэмжээ болно.
-Тусгаар тогтнолын ордонд анх удаа зохиогдож буй "Outbound Travel Mart" гадаад аяллын үзэсгэлэн үргэлжилнэ.