Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь болдог. Хүний бие махбодод хэрэгцээтэй аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч, эслэгээр баялаг жимс, ногооны илчлэгээс танилцуулж байна. Та бүхэн амралтын өдрүүдээрээ эрүүл, зохистой хооллолтыг эрхэмлэж, жимс, хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Эрүүл хооллолт танд эрч хүчийг нэмэх болно.
