УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зургаадугаар сард хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Тэгвэл өнөөдөр уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Дашрамд дурдахад, Хуульчдын холбооноос эл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал тавьжээ.