Алт хил нэвтрүүлэх гэсэн гурван тохиолдол гарлаа

Хилээр алт нэвтрүүлэхийг завдсан хэргийг өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар өчигдөр Монгол Улсын иргэн Т, Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Ингэснээр он гарснаар алт хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн гурав дахь тохиолдол илэрч байгаа юм. Төв банк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан авсан. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 14.3 тонн алт худалдан авч байсан юм. Өөрөөр хэлбэл, Тав банкны алт худалдан авалт энэ жил 3.1 тонноор бага байгаа юм. Алт тушаалт буурсныг татварын өөрчлөлттэй холбон мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Нөгөө талаас Монголбанкинд тушаагаагүй өнгөрсөн оноос дутсан алт хууль бусаар хил нэвтэрдэг гэсэн хардлага ч байдаг. Учир нь урд хөршид тонн алтны үнэ Төв банкны нэрлэсэн ханшаас өндөр байдаг тул ченжүүд хил нэвтрүүлэх сонирхолтой байдаг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)