"Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой"

"ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана" хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.

Тэдний мэдээлснээр “Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой. ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа” гэжээ. Мөн нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болсон байна.

Мөнгө угаах, террорезмыг санхүүжүүлэхэд санхүүгийн арга хэмжээ авах ФАТФ-ын хурал энэ сарын 13-наас эхлэн хуралдаж, өнөөдөр нэгдсэн мэдээллээ хийнэ гэдгийг Төв банкнаас мэдээлсэн. Ингэхдээ, Монгол Улс "саарал жагсаалт"-д орохгүй байх нөхцөлийг хангасан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл,  ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орох шаардлагад тухайн улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 20, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн ес хүртэлхийг хангаагүй бол оруулах тухай заасан байдаг аж. Тэгвэл наймдугаар сард болсон Ази Номхон далайн бүсийн орны бүлгийн уулзалтаар Монгол Улс  техникийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Өршөөлийн хууль гаргаж хууль бус мөнгөө хууль ёсны болгож байгаа үе ээ одоо яалтай

    0 0 Хариу бичих
  2. Гахай хоншоорт худлаа хуцаж байна.Монгол саарал жагсаалтанд орсон.

    0 0 Хариу бичих
  3. Erdene metiin huvia hicheesen yumnuud odoo bolno.Gahainaas dor novsh.

    0 0 Хариу бичих
  4. Ali medee ni vnen ym be

    0 0 Хариу бичих
  5. эрднэ ах чухам зүгээр яяяяаг орчлоол гсэндэ.уг н тун ч худлаагүй хэлдг эркэмдэ.??

    0 0 Хариу бичих
  6. Монгол улсын төрийн минь сүлд! Үнэн л байгаасан!

    0 0 Хариу бичих