09.00 цагт ХХААХҮЯ-нд “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Шинжлэх ухааны академийн байранд “Цайны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээ хурал болно.
09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн нээлт болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт ГХЯ-нд судлаач Х.Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт болно.
10.00 цагт ХХААХҮЯ-нд хөдөө аж ахуйн салбарын инновацийг хөгжүүлж, экспорт орлох шилдэг бүтээл тодруулна.
10.00 цагт ОБЕГ-т Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын алба хаагчид тус байгууллагын хоёр алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадамд өргөө цагаан гэр бэлэглэнэ.
11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Outbound Travel Mart (#OTM)” аяллын үзэсгэлэн эхэлнэ.
14.00 цагт СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют театр”-т “Дэжидийн Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” эрдэм шинжилгээний хурал болно.
14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Монгол хүний үнэт зүйл” хэлэлцүүлэг болно.
17.00 цагт Уран зургийн галерейд “Оны шилдэг бүтээл-2019” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.