Нийгмийн сүлжээний хэрэглэгчид зургаан настай Алина Якуповаг дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж нэрлээд байна. Энэ тухай Daily Mail сонин мэдээлжээ.

Орос охин дөрвөн настайгаасаа Instyle, Grazia  сэтгүүлүүдэд зураг авахуулж, Gloria Jeans, Monnalisa Kids, Yudashkin Kids зэрэг хувцас загварын сурталчилгаанд оролцож иржээ. Ээжийнх нь хөтөлдөг охины инстаграм хуудас 23 мянган дагагчтай болоод байгаа юм.

Охины менежер Роман Кухер хэлснээр Алинагийн амжилт зөвхөн түүний төрхөнд биш харин ямагт өөрийгөө хөгжүүлэхээр хичээн зүтгэдэгт нь байгаа гэнэ.

Үүнээс өмнө, палестин гаралтай америк загвар өмсөгч Белла Хадидын гадаад төрхийг хамгийн төгс гэж нэрлэсэн юм.Гоо сайхны үзүүлэлтийг хэмжиж, төгс гоо үзэсгэлэнг тодорхойлдог “Golden Ratio of Beauty Phi” системээр Белла Хадид 94.35 оноо авчээ. Энэ шалгуурт дух, нүд хоорондын зай, хамрын хэлбэр, хөмсөгний байрлал, уруулын зузаан, нимгэн эсэхийг нарийвчлан хэмждэг байна.